“Ирээдүйн наадам” олон улсын спортын тэмцээн Казан хотод

By: Admin
2024-04-29
0
625

Казань хотод 2-р сарын 21-нд "Ирээдүйн тоглоом" нэртэй олон улсын биеийн тамирын тэмцээн эхэлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Хятад, Герман, Их Британи, АНУ, Казахстан, Тажикистан, Узбекистан, Киргизстан зэрэг оролцогч орнуудын удирдагчид уг тэмцээнийг нээлтийг хийж, үг хэлцгээв. Энэхүү тэмцээн нь спорт, тактик, стратеги, технологи, хурд гэсэн таван гол төрлөөр явагдаж, олон улс орны 2000 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд үндсэн хөтөлбөрөөр 16, өргөтгөсөн хөтөлбөрт 5, нийтдээ орчин үеийн гэхээр спортын 21 төрөлд өрсөлдөцгөөж байгаа юм. Энэхүү “Ирээдүйн наадам”-д бэлтгэх зорилгоор 2022-2023 онд Казань хотод туршилтын арван  удаагийн тэмцээнийг зохион байгуулсан. “Ирээдүйн наадам”-ын бэлтгэлийг хангах, зохион байгуулахад зориулж холбооны төсвөөс 5.2 тэрбум гаруй рубль зарцуулсан юм. 

I N 1

Тэмцээний цар хүрээ, зохион байгуулалтыг чухам гайхалтай гэж хэлэхээр байна. Аюулгүй байдал, ложистикээс эхлээд бүх зүйл нь өндөр түвшинд зохион байгуулагдаж буй уг наадмын өнгө төрхийг ажвал Орос улсын зохион байгуулж буй энэ наадам нь өнөөдрийн дэлхийн спортын гол үйл явдал гэж нэрлэх нь зүй ёсны хэрэг гэж үзэхээр байна. Бодит болон виртуал ертөнцийн огтлолцол дээр, тийм ч найрсаг бус орнуудыг хамруулан явуулсан уг тэмцээнд оролцож буй бүх  тамирчдыг хүлээн авч уулзахдаа зохион байгуулагч орны зүгээс “спорт бол улс төрөөс гадуур байх ёстой” гэдгийг онцолсон юм.

“Ирээдүйн тоглоом” олон улсын спортын дараагийн тэмцээнийг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өөрийн улсад зохион байгуулах саналаа илэрхийлж, уг саналыгОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэмжив. Тэрчлэн Орос, Казахстаны дараа 2026 онд болох “Ирээдүйн наадам” тэмцээнийг Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев мөн эх орондоо зохион байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Үүнийг Владимир Путин  мөн дэмжсэн бөгөөд Шавкат Мирзаев энэ үеэр Путинд хандаж хэлэхдээ "Дараагийн тэмцээнийг Казахстанд, харин түүний дараагийнхийг 2026 онд Узбекистанд зохион явуулахыг дэмжсэнд баяртай байна. 2026 онд бид таныг эх орондоо хүлээн авахад бэлэн байна" гэсэн юм.

Ирээдүйн наадмын нийт шагналын сан 10 сая доллар. Үүнээс Сагсан бөмбөг, биеийн тамирын хөлбөмбөг гэх мэт томоохон төрлүүдэд зориулагдах шагналын сан нь төрөл тус бүрдээ 1.25 сая доллар орчимд төлөвлөгджээ.  ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Чернышенко мэдэгдэхдээ “Казань хотод болох “Ирээдүйн наадам”-ын хүрээнд зохион байгуулагдах тэмцээнүүдийг 3 тэрбум орчим хүн үзэх боломжтой” гэсэн билээ.

Айдар Мурзагалеев.

Орчуулсан Г.Төрмөнх

I N 2


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 8 =

Create Account



Log In Your Account