Эрүүл мэндийн зөвлөгөө
Манай нийгэмд тамхины аюул, хор уршгийн талаар маш их мэдээлэлтэй болсон. Эцэг эх нь тамхи татдаг хүүхдүүдийн хувьд чих өвдөх ба хамар дайврын үрэвсэл гэх мэтийн халвдарт өвчнөөр өвдөх магадлал илүү их гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тиймээс хүүхэдтэй гэр бүлүүд гэртээ тамхи татахгүй байвал зохино. Харшилтай / хамрын үрэвсэл, астма багтраа/ хүүхдийн хувьд тамхины утаагаар хордуулсан орчинд амьдардаг бол байн байн, илүү их хүндрэлд өртөх объект болдог. Амьсгалын замын халдварт өвчнөөр дахин дахин өвчилдөг болон харшилтай хүүхдийг ийм утаанаас хол байлгах ёстой. Тэдний эцэг эхчүүд гэртээ төдийгүй тагтан дээрээ ч хэдийд ч тамхи татах ёсгүй ! Тамхиниас гарахад хэзээ ч оройтохгүй гэдгийг санаж явбал зохино.
Интернэтээс авч болох мэдээллүүд нь эмчийн үзлэгийг яагаад ч орлож чадахгүй. Таны интернэтээс олох мэдээллүүд нь ихэвчлэн ерөнхий мэдээлэл байх бөгөөд түүнийг онцгойлон таны хүүхдэд зориулсан мэдээлэл гэж авч үзэж болохгүй. Өвчтөн бүхэн хоорондоо ялгаатай, өөр өөрийн гэх онцлогтой байх ба тэдэнд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээнүүд ч тус тусдаа ялгаатай байдаг. Интернэтэд байгаа эмнэлгийн сайтууд дээрх мэдээлэл нь эцэг эхчүүд ба хамаатан садангуудын хувьд тэдний хүүхдүүдийн нь өьчин эмгэгийн талаар ойлголт авхад нь туслах боловч авсан мэдээлэлийн чанар ба тэрхүү мэдээллийг өгч буй сайт нь баталгаа найвдар муутай тэд ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Мөн түүнчлэн өнөөдөр анагаах ухааны салбар дах олон чиглэл сэдэвүүд маргаан дагуулсан санал зөрөлдөөнтэй хэвээр байсаар байгаа бөгөөд тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар олон янзын чиг хандлага баримталж байгааг анхаарахгүй байж болохгүй юм. Тиймээс эрүүл мэндийн асуудалыг шийдэхэд гагцхүү эмчийн зөвөлгөөг дагах ёстой. Интернэтээс олж авсан мэдээлэл дээр үндэслэж эмчийн бичсэн жорын дагуу хийгдэх ёстой эмчилгээг дураараа өөрчилж болохгүй. Зөвхөн өвчтөнийг үзсэн эмч л эмчилгээг өөрчлөх эрхтэй юм
БОЭТ-н Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Б.Салтанат