Цусны холестериныг бууруулах 15 арга

By: Admin
2026-03-17
0
20
  1. Хэт олон өндөг бүү хэрэглэ. Өндөгний шар нь холестерин агуулдаг. Иймд өндөгийг долоо хоногт 3-аас илүүг хэрэглэхгүй байх, эсвэл цагааныг нь чөлөөтэй хэрэглэж болно.
  2. Шар буурцаг, шош нь холестериныг биеэс гадагшлуулахад тустай пектин хэмээх бодисыг агуулдаг. 
  3. Биеийн жингээ хянах–Биеийн жин 0,5 кг-аар нэмэгдэх бүрт холестерины хэмжээ 2 дахин ихсэж байдаг. 
  4. Жимс, жимсгэний хэрэглээ-бага үдэд 1 алим, үдийн хоолонд тал апельсин идэхэд холестериныг мэдэгдэхүйц бууруулна.
  5. Эслэг, хивэг, арвайн гурил, үр тариа хэрэглэх
  6. Бага зэрэг эрдэнэ шиш
  7. Жингийн илүүдэлтэй, холестерин ихтэй хүмүүс 1 хоолны халбага эрдэнэ шишийн нунтагийг шөлөнд, улаан лоолийн шүүсэнд хийж уухад 3 сарын дараа холестерины хэмжээ 20% буурсан байна.
  8. Лууван-Өдөрт 1-2 лууван идэх нь цусан дахь холестрины хэмжээг 10-20%-иар бууруулна.
  9. Үхрийн мах, гэхдээ бага хэмжээгээр –Өөхнөөс нь салгасан үхрийн махыг өдөрт 100-180 мг-аас илүүгүй хэрэглээрэй.
  10. Тослогийг бууруулсан сүү- Тослоггүй сүү нь элгэнд холестерин үүсэхийг саатуулдаг тул өдөр бүр 1 аягыг уувал сайн.
  11. Сармис идэж бай.Түүхий сармис нь цусыг өөх тосноос цэвэрлэх үйлчилгээтэй. Чанаж болгох нь холестерин бууруулах чадварыг алдагдуулдаг. 
  12. Кофены хэрэглээгээ багасгах- Өдөрт 2-оос дээш аяга кофе уудаг хүмүүсийн холестерин хэвийн хэмжээнээс их байсан байна. 
  13. Тамхи бүү тат- Тамхи татдаг хүмүүсийн цусанд “сайн холестерин”-ы хэмжээ бага байдаг. Тамхиа хаяхад “сайн холестерин”-ы хэмжээ хурдан хугацаанд мэдэгдэхүйц нэмэгддэг байна.
  14. Дасгал хөдөлгөөн хийх- Судасны хананд хуримтлагдсан холестерины бөөгнөрөлийг биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийснээр багасгаж болно. Дасгал нь хоол идсэний дараа цусыг өөх тосноос цэвэрлэх нэг арга юм.  Гүйлтийн тамирчид гүйдэггүй хүмүүстэй харьцуулахад 75%хурдан биеэ өөх тосноос цэвэрлэдэг байна.
  15. Сэтгэл засал- Тайвшрах дуу хөгжим сонсох, бясалгах нь цусан дахь холестерины хэмжээг бууруулахад тустай.

Зүрх судасны тасгийн Ахлах зэрэгтэй сувилагч : Б.Булгаа

Зүрх судасны тасгийн сувилагч: Д.Долгор


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 4 =

Create Account



Log In Your Account