Чихэн дэх гадны биет

By: Admin
2026-03-17
0
49

Эрүүл мэндийн зөвлөгөө

Зарим хүүхэд чихэндээ жижиг зүйлс хийхийг оролддог. Энэ нь хүүхдийн байгалиас заяасан сониуч зантай холбоотой. Ерөнхийдөө, тэдний хувьд, чихэндээ гадны биет оруулснаа хэлдэггүй эсвэл санахгүй мартдаг ажээ. Ингэснээрээ тэд  тайван бус, тогтворгүй болж, тавгүйтэж эхлэх ба хуруугаа байн байн чих рүүгээ хийхийг оролдоно.

Заримдаа  тэд ямар нэг юм буруу хийснээ мэдээд сэтгэлээр унаж, уйтгарлах боловч тэд юу хийснээ хэлэхээсээ айдаг. Зарим тохиодолд эмчийн  зүгээс өөр шалтгаанаар чихний үзлэг хийж байх явцдаа хүүхдийн чихэнд гадны биет байгааг олж илрүүлдэг байна.

Чихэнд орсон гадны биетийг авахуулхаар ЭХЭМҮТ-д жилд дунджаар 300-400 эмчлүүлэгч ирдэг бөгөөд мэдээ алдуулалтын тусламжтайгаар  тун цөөхнийг л авч чаддаг ажээ. Хүүхдийн чихнээс гардаг ихэнх нийтлэг гадны биетүүд гэвэл ээмэгний шүр сувд түүнчлэн төрөл бүрийн үр шош самар г.м байх нь олонтоо. Тэрхүү үрийн төрлийн зүйлс нь ванны болон усан сангийн устай холбогдож норсны улмаас хөөж томрон, таагүй байдал үүсгэж өвдөлт өгдөг. Гадны биетүүд  нь үрэвслээс шалтгаалсан сонсголын асуудлыг үүсгэж чихний хэнгэргэн хальсыг гэмтээдэг.

Юу хийх ёстой вэ?

Чихэнд орсон гадны биетийг авах гэж бүү оролдоорой!

Хямсаа чимхүүр болон гар аргаар гох дэгээнүүд нь гадны биетийг улам цаашлуулан түлхэж болох юм шүү. Эцэг эхчүүд ба найз нөхөд нь гадны биетийг гаргаж авах гэж оролдохыг хичээхдээ түүнийг бүүр цааш нь түлхэж оруулсан байдаг учраас мэс ажилбарын өрөөнд чихнээс нь гадны биетийг авахын тулд ихэнх тохиолдолд хүүхдийг зайлшгүй тайвшруулах шаардлага гардаг байна.

                                     БОЭТ-н Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Д.Эрдэнэчимэг


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 7 =

Create Account



Log In Your Account