Антибиотик хэрэглэх үед онцгой анхаарах зүйлс

By: Admin
2026-03-17
0
28

Эрүүл мэндийн зөвлөгөө

Бид антибиотикийн ач холбогдол тэдгээрийг хэрэглэх үедээ анхаарах зарим зүйлсийн талаар мэдэж байх нь чухал юм. Үүнд:

  • Зөвхөн эмчийн бичсэн жорын дагуу болон өвчний онош тавигдсаны дараа л хүүхдэд антибиотик өгөх ёстой.
  • Антибиотикийг сэрүүн газарт, эсвэл хөргөгчинд хадгална/ үйлдвэрлэгчийн зүгээс өгсөн зааварчилгааны дагуу/
  • Антибиотикийг ямагт заасан цагт нь эмчийн бичсэн жорын дагуу өгнө.
  • Антибиотикийг зөвхөн эмчийн бичсэн цаг хугацааны дотор л хэрэглэнэ.
  • Хүүхдийн бие сайжирсан гэж үзээд эмчилгээг хугацаанаас өмнө зогсоож болохгүй.

                                        Хүүхдэд эм өгөхдөө анхаарах зүйлс

Хүүхэд болгон адилгүй гэдгийг санаарай!

  • Ярилцах

Хүүхэдтэйгээ ярилцаж тухайн эмийг ууснаар өвчнөөс нь салгаж ,биеийг нь эрүүл болгоно гэдгийг тайлбарлаж ойлгуулна.

  • Хариуцлагаа хуваалцах

Хүүхдэд өөрт нь хариуцлагыг нь /шилжүүлэх/-ийг хичээх хэрэгтэй. Түүнд халбага өгч өөрөөр нь эмийг уулгана. Эмээ ууж байх үед нь түүнтэй ярилцана.

  • Хамт тогтлоом тоглох

Эмээ уух цаг болоход хүүхэдтэйгээ хамт тоглоно. Зүүгүй тариурт тохирох тунгаар эмийг соруулаад хүүхдээ уруулыг цорвойлгон 10 тоолох дотор эмийг аманд нь дусаана.

  • Эмийн найруулга бэлдэх

Сүүтэй эсвэл жимсний шүүстэй аяганд эмийг хийнэ. Найруулсан бүх эмийг бүгдийг нь уух хэмжээний багахан сүү буюу жүүсэнд холино. Хэрэв бүгдийг нь ууж дуусгавал дахиад сүү, эсвэл жүүс өгнө гэж хүүхдийг урамшуулна.

Анхаарах зүйл: эмийг “амттан” эсвэл “чихэр” гэж хүүхдэд худлаа хэлж болохгүй. Ингэж  нь хүүхэд эмийн зохистой тун хэмжээг хэтрүүлж уух эрсдэлийг дагуулна.

                                                       БОЭТ-н Яаралтай тусламжийн сувилагч  Б.Гэрэлчимэг


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 4 =

Create Account



Log In Your Account