ORS буюу Шингэн сэлбэх давсны уусмал гэж юу вэ?

By: Admin
2026-04-02
0
43

Эрүүл мэндийн зөвлөгөө

Эцэг эхчүүдийн сайн мэддэг зүйлсийн нэг бол шингэн сэлбэх давсны уусмал юм. Үүнийг олон улсад ORS (Oral Rehydration Solution) гэж нэрлэдэг. Энэ нь сахар (глюкоз) болон давс зэрэг биед хэрэгтэй бодис агуулсан нунтаг бөгөөд усанд уусгаад уудаг. Ихэвчлэн суулгалт, бөөлжилтийн үед биеэс алдагдсан шингэн, эрдсийг нөхөхөд хэрэглэдэг.

  Ямар үед ORS уух хэрэгтэй вэ?

Хэрэв 24 цагийн дотор 3-аас олон удаа усархаг суулгалт өгвөл суулгалт гэж үздэг. Суулгалт нь ихэвчлэн бохир гар, бохир ус, ариун цэвэр муу хоол хүнс, халдвартай хүнээс дамжих зэрэг шалтгаантай байдаг. Суулгах үед биеэс их хэмжээний шингэн болон эрдэс бодис алдагддаг. Тиймээс шингэн сэлбэх давсны уусмал нь суулгалтын анхны эмчилгээ гэж үздэг. Хүүхэд бөөлжих, суулгах үед биеэсээ сахар, давс болон бусад хэрэгтэй бодисоо алдаж байдаг тул түүнийг нөхөх нь маш чухал.

  ORS-ийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Заримдаа хүүхэд суулгаад удаж байхад шээс багасах, унтаарах зэрэг шинж илэрч болно. Энэ нь шингэн дутсаны шинж байж болох юм. Шингэн сэлбэх давсны уусмалыг өгснөөр суулгалт шууд зогсохгүй ч биеэс алдагдсан шингэн, эрдсийг нөхөж өгдөг. Ингэснээр хүүхэд хүндэрч, шингэний дутагдалд орохоос сэргийлдэг. Хүүхдийн жин, суулгалтын хэмжээ зэргээс шалтгаалан өдөрт уух хэмжээг эмч тооцоолж зөвлөдөг.

Ихэнх ШСД уусмал нь 1 литр усанд найруулагдахаар байдаг ба буцалсан халуун усанд найруулж болохгүй. 60 хэмийн халуун усанд найруулаад халуунаа баридаг саванд найруулсан усмалаа хийж5-10минутын зайтай 2-3 халбагаар халуун бүлээнээр хүүхдэдээ та халбагадаж өгөөрэй.Том хүүхдэд бол тасалгааны хэмд байгаа хросолыг 5-10 минутын зайтай бага багаар шимүүлж уулгаж болно. Бага насны хүүхдэд халуун бүлээнээр уулгавал хямарсан гэдсийг дүүргэхгүй байх давуу талтай-хуйтэн ШСД уусмал нь гэдэс дүүргэх гээд байдаг. Алдсан шингэнийг нөхөхийн тулд уусмалаа нэг дор бүгдийг уулгахгүй 5-10 минутын зайтай 2-3 халбагаар суулгалт бөөлжилт бүрийн араас өгсөнөөр алдсан эрдэс бодисыг нөхөж хүүхэд хүндрээс сэргийлдэг.

Хүүхдийн сувилагч:  Баклавар зэрэгтэй  Д.Мөнхгэрэл, Д.Цэцэгсүрэн

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 5 =

Create Account



Log In Your Account