Эрүүл мэндийн зөвлөгөө
Эмнэлзүйн хувьд хамар залгиурын хөнгөн үрэвслээс эхлэн цочмогоор хэт хордлогт болон тархи нугасны хүнд үрэвсэл цусан үжил хэлбэрээр илэрдэг амьгалын замын цочмог халдварт өвчин.
Яаж халдварладаг вэ?
- Цочмогоор өвдсөн хүн
- Эрүүл нян тээгч хүнээс халдвар амьгалын замаар хүнд халварлана
- Бүх насныхан өвчилнө
- Хүйтэн сэрүүн улиралд их тархдаг
Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
- Гэнэт маш өндөр халуурна
- Толгой хүчтэй өвдөнө
- Огиулж бөөлжинө гүйлсэн
- Бүх бие үе гүйлгэнэ
- Биеэр ердийн арьны фон дээр улаан цусархаг янз бүрийн хэмжээтэй дарахад арилахгүй тууралт гарна
- Хүндэрсэн үед ухаан балартан дэмийрэн таталт өгнө
Авах арга хэмжээ
- Өндөр халуурч халуун буухгүй үед яаралтай эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ
Урдчилан сэргийлэлт
- Амны хөндийн үрэвсэлт өвчийг бүрэн эмчилж эдгэрүүлэх
- Эрүүл нян тээгчийг эмчлэн эрүүлжүүлэх
- Өвчтөнтэй хамт байсан хүмүүсийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах
- Чанартай хоол хүнс хэрэглэнэ
- Дулаан хувцаслах хэрэгтэй
- Вакцинд хамрагдах
- Өрөө тасалгааг агааржуулах
- Өглөө оройдоо давс содийн уусмалаар хоолойгоо зайлж хэвших
БОЭТ Халдвартын тасгийн сувилагч С.Оюун-эрдэнэ,
Г.Мягмарсүрэн, М.Бадамцэцэг, Б.Ганцацрал