Ховд аймаг нь олон ястан үндэстэн эв нэгдэлтэйгээр амьдран суудаг онцлогтой бөгөөд Монгол Алтайн мөнх цас, мөсөн голноос эхлээд говь цөл бүхий үзэсгэлэн бүрдсэн байгалийн олон бүс бүслүүрүүд, нүүдэлчин өвөг дээдсийн түүх соёлыг өгүүлэх хадны зураг, хөшөө дурсгалууд, байгаль эхийн урласан өвөрмөц сонин тогтоцтой газрууд нь аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн бааз суурь нь болдог.
Өнөө үед өв соёлын дархлаа суларч, биет бус соёлын өвийн аман уламжлал, түүнийг илэрхийлэх хэлбэрүүд, зан заншил, уламжлалт гар урлалууд бүдгэрэн, иргэдийн зүй бус үйлдлийн улмаас түүх соёлын дурсгалууд устан, үндсэн хэв шинж нь алдагдаж байгаа нь байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, нүүдэлчин амьдралын утга учрыг өвлөн хадгалж ирсэн эртний зан заншил, өв уламжлалыг орчин цагийн соёл иргэншил, ахуй амьдралтай зохицуулан язгуур шинжийг хадгалан хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Олон үндэстэн ястны уламжлалт цай, цайны соёл нь нүүдэлчдийн их өвийн нэг юм. Цайны соёл Европ, Орост нэвтэрснээр цайны хэрэглээ өсөж дөт замаар Хятадаас цай авах боломж нь Монгол орноор дамжуулан авах гарц байсан бөгөөд энэ нь худалдааны орлогын хувьд Торгоны замын дараа орох хоёрдугаар чухал зам болж байв.
Монголын нутгаар явж байсан гадны судлаач, аялагчдын тэмдэглэл, дурсамж зэрэгт цайны худалдааны Хаалган – Хүрээ – Хиагт гэсэн Монголын нутгийн төв шугамыг дагасан зам, Хөххот – Улиастай – Ховд – Цагааннуур – Бийск гэсэн Монголын баруун хязгаарыг дайрсан 2 гол замыг тодорхойлсон байдаг. 1728 оноос цайны замын үйл ажиллагаа тогтмолжиж, дэлхийн худалдааны нэг гол зам болжээ. Цайны их замуудын нэг нь түүхт Ховд аймгийн төвөөр дайран өнгөрч байв.
Зорилго: Олон үндэстэн, ястны соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлыг өвийг түгээн дэлгэрүүлэх, патентжуулах, өвлүүлэн үлдээх, сурталчлах, аялал жуулчлалаас орох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх.
Ерөнхий зохион байгуулагч: Аймгийн Засаг даргын тамгын газар, Хамтран зохион байгуулагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хамрах хүрээ: Ховд аймгийн 17 сум, Төрийн болон төрийн бус байгууллага
Хугацаа: 2019 оны 08 сарын 13-16–ны өдрүүдэд Ховд аймгийн төв Жаргалант сум, Манхан сумын Гурван Сэнхэрийн агуй
Зохион байгуулагдах арга хэмжээ
Бэсрэг наадам
Тэмээн жин арга хэмжээ
Гурван Сэнхэрийн агуйтай танилцах аялал
Хотын аялал
Тууль, цуурын II наадам
“Алтан хэлхээ” уран нугаралтын II наадам
Тууль, цуур, бий биелгээ, хөөмий, уран нугаралтын үзүүлбэр тоглолт
“Цайны зам” эрдэм шинжилгээний II бага хурал
“Ховдын хөгжил” үзэсгэлэн худалдаа
Байгууллагын оролцоо
Тухайн өдрүүдэд үндэстний хувцас, хэрэглэлээ өмсөх,
Үндэсний ёс заншил, уламжлалын талаар залуу хойч үеийнхэндээ таниулах ажлыг зохион байгуулах /ургийн бичиг, мэндлэх ёс, авгайлга хүндэтгэлийн нэрийн учир, үндэсний тоглоом г.м/,
Сумын оролцоо
Өөрийн угсаатны гэрийг барьж тохижуулах /Гэр, гэрийн тавилга, тулга, тоглоом наадгай, хувцас хэрэглэл, гар урлалын зүйлс г.м бэлтгэж тохижуулах. Эдгээрийн түүх, домог, учир утгын мэдээллийг бэлтгэх/,
25-30 мин өөрийн угсаатны тоглолт бэлтгэж, тоглох /үзүүлбэр бүрийн учир утга, түүх, домог, алдарт хүмүүсийн талаар мэдээлэл бэлтгэх/,
Гар урлалын бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, уран зураг, номын үзэсгэлэнд оролцох,
Баярын өдрүүдэд үндэстний хувцас, хэрэглэлээ өмсөх,
Үндэсний ёс заншил, уламжлалын талаар залуу хойч үеийнхэндээ таниулах ажлыг зохион байгуулах /ургийн бичиг, мэндлэх ёс, авгайлга хүндэтгэлийн нэрийн учир, үндэсний тоглоом г.м/,
Нээлтийн арга хэмжээнд зохион байгуулалттай жагсах
Уриалга
“Цайны зам өв соёлын наадам”-ын үеэр иргэд, аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, зохион байгуулагчид болон бүх нийтээр үндэсний дээл хувцсаа өмсөхийг уриалж байна.
Холбоо барих утас: 99088749, 99172645, 99081389, 99793969, 99715971,
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС