Байгаль экологи-Олон улс
2025 оны 7 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад (“Манжерок” амралтын газарт) болсон байгаль орчны олон улсын анхдугаар бага хурлын үр дүнгийн талаар Төв Азийн бүгд найрамдах улсуудын хэвлэл мэдээлэл, улс төр судлаачид анхаарлаа хандуулжээ. Энэхүү томоохон форумд Бүгд Найрамдах Армен Улсын Ерөнхий сайд Никол Пашинян, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд Александр Турчин, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга - Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Адылбек Касымалиев, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд Абдулла Арипов, Бүгд Найрамдах Тажикистан улсын ерөнхий сайд Кохир Расулзода нарын өндөр албаны хүмүүс анх удаа оролцож илтгэл тавьжээ. Тэрчлэн олон улсын албан ёсны төлөөлөгчид, олон улсын байгууллага, экологийн салбарын мэргэжилтнүүд, шинжээчид оролцсон байна.
Олон Улсын энэхүү бага хурал Төв Азийн Бүгд Найрамдах Улсууд, болон Орос улсын Ази тивд хамрагдах нутаг дэвсгэр (өмнөд хэсэг), Каспийн тэнгисийн сав газар орших бүх орнуудын байгаль хамгааллын тулгамдсан асуудлуудыг хөндөөд зогссонгүй, улс орнуудын хамтын хүчин чармайлтыг нэгтгэх замаар уг асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн нь нэн чухал. Тухайлахад, Узбекистаны улс төр судлаач Бахтиер Эргашев тус улсын нутаг дэвсгэр дэх олны санааг зовоож буй “эмзэг цэгүүдийг” Ерөнхий сайдын түвшинд сайтар судлан тодорхойлсон гэж танилцуулав. Тэдгээр газарт нүүрлэж буй асуудал нь юуны өмнө уур амьсгалын өөрчлөлт, жилийн дундаж температурын өсөлт, мөсөн голууд эрчимтэй хайлж, байгальд учирч буй “антропоген” нөлөөллийн улмаас гол мөрний усны түвшин буурч, ундны усны хомсдол үүсч байгаа явдал хэмээсэн юм.
Узбекстан улсын Засгийн газар эдгээр асуудлыг хяналтандаа байлгаж, байгалийн сорилтыг мэдрэн, зохистой бодлого явуулахыг хичээж байгаа” хэмээв. Тус улс 2025 оныг байгаль орчныг хамгаалах жил болгон зарлажээ. Энэ хүрээндээ байгалийн баялаг, түүний дотор ашигт малтмал, байгалийн ландшафт, ургамал, амьтны аймгийг зохистой, болгоомжтой ашиглах талаар сургалтууд явуулах болсон байна. Уур амьсгалын сорилтод зохицон амьдрах, сөрөг нөлөөллийг сааруулахын тулд бүс нутаг хоорондын түвшинд, хамтын хүчин чармайлтыг эрхэмлэх нь нэн чухал. Байгаль орчныг хамгаалах олон улсын ийм арга хэмжээ өнөөдөр нэн эрэлт хэрэгцээтэй, хамаарал өндөртэй байгаагийн улмаас Орос улс санаачилга гарган, олон улсын энэхүү бага хурлыг хуралдуулж, үр өгөөжийг нь чухалчилж буйгаас гадна ирэхжилүүдийн өнгө аясад онцгой анхаарал хандуулж байгаа юм байна.
Хурал дээр Киргизийн экологич Камчибек Ибраев хэлэхдээ “ийм уулзалтууд нь байгаль орчны нийтлэг асуудал, тэр дундаа Төв Азийн уулархаг бүс нутгийн экологийн эмзэг системийг хамгаалахад чиглэгдсэн улс орнуудын хүчин чармайлтыг зохицуулахад тустай. Киргиз улсын хувьд 20 жилийн турш “уулын экологийн хөтөлбөр”-ийг олон улсын түвшинд идэвхтэй сурталчилж байгаа ч хөрш улсууд хийгээд бусад улс орнуудтай хамтран ажиллаж, харилцан туслалцах явдал үгүйлэгдэж ирсэн” хэмээв.
Казахстаны улс төрийн тоймч Адилбек Таукелов нэгэн чухал баримтыг онцолсон нь: Өнгөрөгч 7 дугаар сард Алтайн Бүгд найрамдах Улсад болсон ОХУ, Беларусь, Армени, Төв Азийн Бүгд Найрамдах Улсуудын Ерөнхий сайд нарын уулзалт нь байгаль хамгаалах хөдөлгөөнийг өргөжүүлэхэд дорвитой түлхэц өгсөн. Тэрхүү уулзалтаас санамж авсны улмаас Казахстан улс усны нөөцөө хамгаалах талаар сүрхий хариуцлагатай хандаж эхэлсэн. Каспийн тэнгисийн усны түвшин бүүр дөрвөн зууны тэртээгээс буурч эхэлснээр барахгүй, биологийн нөөц нь түрцтэй багассаар байна. Энэ асуудал өнөөдөр Казахстанаас гадна Орос, Туркменистан, Азербайжан, Ираны санааг зовоож байна. Каспийн тэнгисийн экологийг хамгаалахад хамтын хүчин чармайлт үгүйлэгдэж байгаа бөгөөд зөвхөн хамтдаа чармайж, тал талаасаа тэгш хувь нэмэр оруулснаар бид тэнгисийн усны татралт, ургамал, амьтны мөхлийн эсрэг зогсож чадна” гэсэн бол Тажикстаны байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ильяс Идресзода “Алтайн нуруунд болж буй байгаль орчныг хамгаалах анхны олон улсын бага хурал маань байгаль орчны асуудалд төрөөс хандах хандлагыг тодорхойлж байгаагаараа их ач холбогдолтой гэж тодотгов. Мөнхүү Тажикистан Улсын Ерөнхий сайд Кохир Расулзода илтгэлдээ: “НҮБ зэрэг олон улсын томоохон эвслүүд ус, цаг уурын асуудлыг олон жилийн турш сурталчилж ирсэн. Тажикистаны санаачилгаар баталсан НҮБ-ын 14 тогтоол нь усны нөөцийг хамгаалах чиглэлээр улс орнуудын харилцан уялдаатай, нарийн зорилтот хүчин чармайлтад хүрэх бат бөх суурийг тавьсан юм” хэмээн онцлосон.
Алтайд болсон олон улсын байгаль орчны анхдугаар бага хурал нь гол асуудлуудыг бүлэглэж, экологийн салбарт үүсч буй хямралаас гарах бодит арга замыг тодорхойлсоноороо чухал боллоо. Туркменистаны бие даасан мэдээллийн агентлагийн тоймч Сапармурат Нутагульев энэ бага хурлын талаар өөрийн блогтоо онцлон дурьдахдаа “Үнэхээр өөрийн статусаа хангаж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Ази тивийн орнуудын нийтлэг олон асуудлыг хөндсөнөөрөө чухал байлаа” гэжээ. Тэрбээр “... Өнөөдрийн хамгийн их санаа зовоож буй зүйл бол байгаль дахь усны нөөцийн асуудал, ирээдүйн төлөв юм. Бид Каспийн тэнгисийн тухай ярьж байна. Каспийн сав газрыг хайр найргүй ашиглах нь ойрын ирээдүйд манай гаригийн энэ хэсэгт байгаль орчны ноцтой гамшигт хүргэж болзошгүй юм. Үүнийг Туркменистан дангаараа шийдэж чадахгүй. Каспийн бүс нутгийн бүх бүгд найрамдах улсыг улс төрийн чиг баримжаагаас үл хамааран энэ үйл хэрэгт татан оролцуулах нь чухал юм. Бид бүх улс орон, ард түмний хамтын хүчин чармайлтаар байгалиа аврах ёстой” хэмээн Сапармурат Нутагульев нэмж дурьджээ.
АЛИЯ МАМЕДОВА-гийн нийтлэснийг “Ховдын толь” сонин,
“ТодТоль.мн” сайтын редакцид орчуулав.
Орчуулсан Г.ТӨРМӨНХ
Средства массовой информации и политологи республик Центрально-Азиатского региона прокомментировали итоги прошедшей с 24 по 26 июля 2025 года первой международной экологической конференции на территории Республики Алтай (всесезонный курорт «Манжерок»). Подчеркивалось, что впервые в таком крупнейшем форуме приняли участие и выступили с докладами: премьер-министр Республики Армения Никол Пашинян, премьер-министр Республики Беларусь Александр Турчин, премьер-министр Республики Казахстан Олжас Бектенов, председатель кабинета министров Кыргызской Республики — руководитель администрации президента КР Адылбек Касымалиев, председатель Правительства Российской Федерации Михаил Мишустин, премьер-министр Республики Узбекистан Абдулла Арипов, премьер-министр Республики Таджикистан Кохир Расулзода, а также официальные представители ряда государств, международных организаций и эксперты в области экологии.
Однако на форуме были не только подняты острые проблемы сохранения природы территории ЦАР, южной полосы Азиатской части России, всех прикаспийских стран, но и обозначены пути их скорейшего решения общими усилиями тех республик, которые были представлены на конференции.
В частности, политолог Бахтиёр Эргашев из Узбекистана читает, что премьер-министр РУз точно обозначил те «болевые точки», которые волнуют население республики. В первую очередь, нехватка питьевой воды ввиду изменения климата, роста среднегодовых температур, снижение уровня рек из-за интенсивного таяния ледников и антропогенное воздействие на природу. Власти республики держат все эти вопросы под контролем и стараются дать ответы на экологические вызовы. Не зря же 2025 год в Узбекистане объявлен годом охраны окружающей среды: взят курс на рациональное и бережное использование природных богатств, в том числе полезных ископаемых, природных ландшафтов, флоры и фауны. Только на межрегиональном уровне, общими усилиями можно смягчить климатические вызовы. И подобные международные мероприятия в сфере охраны природы сегодня востребованы и актуальны. Россия первой высоко подняла планку международных конференций и задала тон на предстоящие годы.
Эколог из Кыргызстана Камчибек Ибраев считает, что такие встречи, подобные манжерокской, полезны в части координации усилий государств, имеющих не только общие границы, но и общие экологические проблемы: в том числе вопросы сохранения уязвимых горных систем ЦАР. Тем более, что уже два десятка лет Кыргызстан активно продвигает горную повестку на международном уровне. Но республике в этом плане нужна поддержка соседей, всех, кто причастен к решению экологических проблем.
Политический обозреватель СМИ Казахстана Адилбек Таукелов подчеркнул важный факт. Июльская встреча премьеров России, ЦАР, Белоруссии, Армении на Алтае придала новый импульс расширению экологического движения за сохранение природы. И Казахстан в этом плане начал довольно ответственно относиться к сохранению своего водного потенциала. Тем более, что уже четверть века происходит снижение уровня Каспийского моря, резкое уменьшение биологических запасов. Эта проблема сегодня волнует не только Казахстан, но также Россию, Туркменистан, Азербайджан, Иран. И только общими усилиями равным вкладом в сохранение экологии Каспийского моря можно остановить его обмеление, гибель флоры и фауны.
Государственный подход к вопросам экологии продемонстрирован на состоявшейся первой международной экологической конференции, которая прошла в Горном Алтае, отметил эксперт в сфере природоохранных проблем Таджикистана Ильяс Идресзода. Республика, как подчеркнул в своем докладе премьер-министр РТ Кохир Расулзода, уже на протяжении многих лет продвигает водно-климатическую повестку на всех уровнях, в том числе и в Организации Объединенных Наций. Принятые по инициативе Таджикистана ООН 14 резолюций заложили прочную основу для достижения скоординированных и точно направленных усилий стран в сфере сохранения водных ресурсов. Первая международная экологическая конференция сгруппировала главные вопросы и наметила реальные пути выхода из наметившегося кризиса в сфере экологии.
Сапармурад Нутагулыев, обозреватель независимого информагентства Туркменистана, подчеркнул в своем блоге, что первая международная экологическая конференция, которая состоялась на Алтае, действительно, соответствовала своему статусу и подняла много общих для стран Азиатского континента вопросов в сфере охраны природы. Больше всего сегодня волнует состояние и будущее закрытого естественного водоема. Речь идет о Каспийском море. Нещадная эксплуатация бассейна Каспия может уже в ближайшем будущем привести к серьезной экологической катастрофе в этой части планеты. Одному Туркменистану её не решить. Важно подключить к ее решению все республики Прикаспийского региона, независимо от их политической ориентации. Спасать природу надо общими усилиями всех стран и народов.
Алия Мамедова, по информации интернет-порталов.