"Жангар-Цайны зам" "Ут дуу"-ны наадам

By: Admin
2024-04-29
0
380

“Жангар” цайны замын соёлын өвийн наадмаар зохион байгуулж буй нэг арга хэмжээний нэг нь “Алтайн шуранхай” “Ут дуу”-ны наадам юм. “Ут дуу”-ны наадамд Ховд аймгийн 17 сумаас нийт 19 баг оролцов. Энэхүү наадамд баг тус бүр насанд хүрэгчид 10, өсвөр насны 10 нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох шалгуур тавигджээ.

Энэ уралдаанд Мянгад сумын өвлөн уламжлагчид тавдугаар байр эзлэж өргөмжлөл 1.0 сая төгрөгөөр, Эрдэнэбүрэн сумын өвлөн уламжлагчид дөтгөөр байр эзлэж, өргөмжлөл 2.0 сая төгрөгөөр, Дөргөн сумын өвлөн луамжлагчид гутгаар байр эзлэж, 3.0 сая төгрөгөөр, Алтай сумын өвлөн уламжлагчид дэд байр эзлэж, 4.0 сая төгрөгөөр, Манхан сумын өвлөн уламжлагчид тэргүүн байр эзлэж 5.0 сая төгрөгөөр тус тус шагнагдав. Ут дууны энэхүү уралдаанд оролцогсод маань гол төлөв эртний Ойрад түмнээс уламжилж ирсэн өдгөө баруун Монголчуудын дунд өвлөгдөн үлдсэн ут дуунуудыг (Таван хээр морь, Харуул Алтай нутаг, Газрын холоос гүйдэлтэй ганган шархал морь, Арын өндөр гэх мэт) өөр өөрсдийн угсаатны онцлог бүхий хэв аялгаар дуулцгааж байв.  

Наадмын шүүгчээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, доктор Аюушжавын Алимаа, СӨҮТ-ийн соёлын биет бус өвийн шинжээч, угсаатан зүйч, доктор М.Ганболд, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, МУСТА, докторант Б. Баттогтох нар ажиллав. Мөн аймгийн СУГ-ын мэргэжилтэн Б.Уртнасан хөндлөнгийн шүүгчээр ажиллажээ.

JTsZ5

JTsZ 4

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 3 =

Create Account



Log In Your Account