Гадаргуу дээрх өвчин үүсгэгч бичил биетнийг өвчин үүсгэхгүй хэмжээнд хүртэл цөөрүүлэх, устгах арга ажиллагааг хэлнэ.
Ангилал:
- Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт – Бүх төрлийн халдварын эх үүсвэрийн дамжуулагчийн замыг таслан зогсоох зорилгоор хийнэ.
 
- Голомтын халдваргүйжүүлэлт – Байнгын болон эцсийн халдваргүйжүүлэлт гэж 2 ангилна.
 
- Эцсийн халдваргүйжүүлэлт – Голомтод нэг удаа хийдэг ба халдварын эх үүсвэрийг таслан зогсоох зорилгоор өвчтөн эдгэрсэн, шилжсэн, нас барсан зэрэг тохиолдолд хийдэг.
 
- Байнгын халдваргүйжүүлэлт – Халдварын эх уурхайг тээгчийн ба өвчтөний бие махбодиос өвчин үүсгэж байгаа бичил биет ялгарч гарсны дараа хурдан устгах зорилгоор өвчтөн байгаа газарт хийдэг.
 
           Ховд аймаг дахь Бүсийн ОЭТ-ийн ТАТ-ийн сувилагч Т.Дулам