2025 оны 7-р сарын 21-ний Даваа гарагт Торгоны зам раллигийн арав дахь шат Оросын нутаг дэвсгэрт, Кош-Агач тосгонд болж өндөрлөв. Цаашид сүүлийн арван нэгдүгээр хэсэг болох "Кош-Агач - Горно-Алтайск"-ын зам хүлээж буй. Дашрамд дуулгахад зохион байгуулагчид маань уралдаанчдыг хүлээн авахаар хэдийнэ бэлтгэлээ базааж эхэлжээ. Бүгд найрамдах улсын нийслэлийн төв талбайд том майхан босгож, оролцож буй улс орнуудын төрийн далбааг мандуулжээ.
Ховд хотод болж өндөрлөсөн есдүгээр шатны шалгаруулалтын дүнгээр тэргүүлэгчид тодорчээ. 15 дахь удаагийн олон улсын Торгоны зам ралли уралдааны ес дэх шатны гол үйл явдал гэвэл тусгай ангиллын эхний хэсэгт ачааны машины уралдааны мастер Сергей Вязович оролцсон явдал байв. Беларусийн тамирчны ачааны машин жалга мөргөсөний дараа урд тэнхлэгээ эргүүлж, бүхээг нь маш их эвдэрч, цонхнууд нь хагарчээ. Багийнхан машинаа дугуйнд нь суулгаж чадсан ч уралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Энэ хооронд КАМАЗ-мастер залуу тамирчид санаачилгыг гартаа авч “Торгоны зам” раллид анх удаа “Цэнхэр Армада”-г төлөөлөн оролцож буй Алмаз Ахмедов уралдааныг тэргүүлэн, Богдан Каримов түүний араас ердөө 11 секундээр хоцорч хоёрдугаарт оржээ. Гуравдугаар байрыг нисгэгч, КАМАЗ-ын дарга Эдуард Николаев эзэлжээ.
Жийпний төрөлд урьд нь тэргүүлсэн Туркменистаны төлөөлөгч Максатмырат Данатаров тусгай шатыг давж чадсангүй. Ингэснээр тэргүүлэгч байр сууриа алдаж, 2022 оны “Silk Way Rally”-д T2 ангилалд түрүүлсэн Мердан Тойлиевт нэгдүгээр байраа өгөв. Мейлиз Абдуллаев 2-р байрт дэвшсэн бөгөөд тэрээр уралдааны тэргүүлэгчээс зургаан цаг хагасаас илүү хоцорч байлаа.
Энэ шатанд хамгийн хурдан мотоциклчээр ерөнхий ангиллын тэргүүлэгч, Монгол Улсын тамирчин Пүрэвдоржийн Мөрөн тодорлоо. Харин хоёр дахь удаагаа G-Moto Challenge тэмцээнийг тэргүүлээд буй Екатерина Жаданова хоёрт оров. Тэрээр Олег Павленког 11 минутаар давсан юм.
Монгол Улсын өрсөлдөгч Пүрэвдоржийн Мөрөнгийн сэтгэгдлийг сонсоход Зам элс, манхантай байсан ч надад дажгүй байв. Эхний хэсэг шуурхай байсан ч төхөөрөмж маань унасан тул зогсоход хүрсэн. Би алдсан цагаа нөхөж чадсандаа маш их баяртай байна. Илья Щеглов, Иван Ли хоёргүйгээр өдөр тийм ч сонирхолтой байгаагүй, гэхдээ энэ бол уралдаан юм даа" гэсэн юм.
Максатмырат Данатаров (Туркменистан): "Зам хэцүү байсан, би манлайллаасаа ухарсан нь харамсалтай. Гэхдээ энэ чинь уралдаан учраас аль мэдэрч уралдаж чадсан нь манлайллыг гартаа авна л даа. Манай багийнхны уралдааны зохион байгуулалт, өрсөлдөөнийг үнэлэх үзэл хандлага, төвөгтэй үед нэгэндээ туслахад бэлэн байдаг нь надад таалагддаг. Энэхүү уралдааныг удирдан манлайлагчид нь маргаангүйгээр Орос, Беларусьчууд юм. Бид цаг хугацааг үнэлэх чадамж, багийн уур амьсгалыг тэдний түвшинд хүргэхийг эрхэмлэж байна” гэв.
Мэдээллийг Дашдоржийн МӨНХБАТ (https://webletter.tech/)
Орчуулсан Г.ТӨРМӨНХ
В понедельник, 21 июля 2025 года, десятый этап ралли «Шелковый путь» завершился уже на российской территории, в высокогорном селе Кош-Агач. Впереди – последний одиннадцатый отрезок – «Кош-Агач - Горно-Алтайск». Кстати, организаторы мероприятия уже готовятся к встрече гонщиков. На центральной площади республиканской столицы установлены большие палатки, вывешены флаги тех стран, гонщики которых участвуют в международном ралли.
По итогам девятого этапа, финишировавшего в городе Ховде, определились лидеры.
Главным событием девятого этапа 15-го издания международного ралли «Шелковый путь» стал спортивный инцидент лидера зачёта грузовиков Сергея Вязовича на первой части спецучастка. После попадания в промоину от удара грузовик белорусского спортсмена перевернулся через переднюю ось, была сильно повреждена кабина, выбиты стёкла. Экипажу удалось поставить автомобиль на колёса, но продолжать борьбу было уже невозможно.
Тем временем на спецучастке блистали молодые спортсмены «КАМАЗ-мастер»: быстрейшим стал Алмаз Ахмедов, который впервые представляет «Синюю Армаду» на «Шелковом пути» в роли пилота, а вторым — с отставанием лишь в 11 секунд — стал Богдан Каримов. На третьей строчке расположился пилот и руководитель «КАМАЗ-мастер» Эдуард Николаев.
Доминировавший в зачёте серийных внедорожников представитель Туркменистана Максатмырат Данатаров не смог преодолеть спецучасток. В итоге он потерял лидерство и уступил первую строчку Мердану Тойлыеву, который выиграл ралли «Шелковый путь» 2022 года в зачёте Т2. На вторую строчку поднялся Мейлиз Абдуллаев, он уступает лидеру гонки более шести с половиной часов.
Быстрейшим мотоциклистом на девятом этапе стал лидер генеральной классификации монгольский гонщик Мурэн Пурэвдорж. Второе время показала Екатерина Жаданова, которая лидирует в G-Moto Challenge. Она отыграла у Олега Павленко 11 с небольшим минут и опережает действующего победителя ралли более чем на пять часов.
Вот что сказал монгольский гонщик Мурэн Пурэвдорж: «Хороший был спецучасток до Ховда, с дюнами. Первая часть прошла хорошо, но я вынужден был остановиться из-за того, что у меня отвалился прибор. Я очень доволен тем, что финишировал. Без Ильи Щеглова и Ивана Ли день был не таким интересным, но это гонки».
Максатмырат Данатаров (Туркменистан): «Участок сложный, жаль, что пришлось уступить лидерство. Но на то и гонка, в которой побеждает тот, кто её чувствует. Нашей команде нравится организация соревнований, дух соперничества, помощь в сложных ситуациях. Бесспорными лидерами ралли, конечно, являются россияне и белорусы. Мы по ним сверяем время и командный настрой».
Дашдош Мунхбат, по информации https://webletter.tech/