"Жангар-Цайны зам"-Тэмээн жингийн үзүүлбэр

By: Admin
2024-04-29
0
337

“Цайны зам” эвентийг товойлгон үзүүлж буй нэг чухал үзүүлбэр нь  мэдээж тэмээн жингийн үзүүлбэр. Энэ удаагийн наадамд Жаргалант, Манхан, Зэрэг сумдын жинчдийн багууд 40-50 км газраас жин тээн ирж, наадмын нээлтийг чимэглэв. Дээр дурьдсанчилан жинчдийн багуудыг хооронд нь өрсөлдүүлэн байр эзлүүлж, шагнасан бөгөөд үүнд, тавдугаар байрыг Зэрэг сумын малчин Атар, Бат-Эрдэнэ нарын “Бурхад салаас” баг эзлэж, 1.0 сая төгрөгөөр, дөтгөөр байрыг Манхан сумын Баянгол багийн малчин Ганбат, Лхагвасүрэн нарын “Баянголын жинчид” баг эзлэж, мөн 1.0 сая төгрөгөөр, гутгаар байрыг Жаргалант сумын Нямдаваа, Энхбат нарын “Торгоны зам” баг эзлэж, 2.0 сая төгрөгөөр, дэд байрыг Манхан сумын Тахилт багийн малчин Доржсүрэн, Бат-Эрдэнэ нарын “Жингийн цуваа” баг эзлэж, 3.0 сая төгрөгөөр, тэргүүн байрыг Манхан сумын Зэрэг гол багийн малчин Цогбадрах, Гантулга нарын “Тооройн төгөл” баг эзлэж, 4.0 сая төгрөгөөр шагнагджээ. Дээр дурьдсанчлан жинчдийг ийнхүү байр эзлүүлж харилцан адилгүй мөнгөн шагналаар шагнаж буй нь нэг талаасаа эргэж харууштай оновчтой бус шийдэл гэж санагдахаар байгаа юм.   

TJ1


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 1 =

Create Account



Log In Your Account