Эрүүл мэндийн зөвлөгөө
- Өглөөний цай уудаг хүмүүс өглөө цай уудаггүй хүмүүсээс жин багатай байдаг. Тийм учраас турахыг хүсвэл өглөөний цай ууж хэвшээрэй.
- Өглөө уураглаг хүнс хэрэглэснээр өдрийн хоол хүртэл өлсөхгүй байж чадна, цусан дахь сахарын хэмжээ тогтвортой байна.
- Өглөө цай уудаг хүмүүсийн холестеролын түвшин харьцангуй бага байдаг учраас зүрх судасны өвчин тусах эрсдэл бага.
- Өглөө юм идэхгүй бол бие мах бодид тэжээл нэхэгддэг бөгөөд үүний улмаас өөх хуримтлуулах процесс явагдана. Харин өглөөний цай нь энэ эрсдлээс сэргийлнэ.
- Өглөө цай ууснаар өдрийн турш эрч хүчтэй байж анхаарал төвлөрүүлэх чадвар, ажлын бүтээмж сайжирна.
БОЭТ-ийн Уламжлалт эмчилгээний тасгийн сувилагч Ш.Ганчимэг