«Өнгөрсөн дайны өс хонзон»: Наран улсад хэн, хэрхэн, яагаад Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг дахин авч үзэхээр оролдож байна

By: Admin
2024-05-15
0
1279

        Түүхийн сургамж – Сайтын архиваас

          2020 онд дэлхийн дэвшилтэт олон нийт Европ тивд Аугаа их эх орны дайны  (1941-1945) ялалтын 75 жилийн ой, Ази-Номхон далайн бүс нутагт Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 75 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ бол Герман болон Японы харгис дэглэмийг устгасан түүхэн ялалтын үе байлаа. Нюрнбергт 1946 онд, Хабаровскт 1956 онд цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүх хурал болж 60 сая шахам хүний амь бүрэлгэсэн цуст дайны түүхэнд цэг тавьжээ.

            Ийнхүү бүх юм дуусч, цэргийн гэмт хэрэгтнүүд шийтгэгдэж, ялагч орнуудын улсын шинэ хил хэдийнээ тогтжээ. Өөр юу хэрэгтэй гэж? Гэсэн хэдий ч дэлхийн дайны гамшгийг өөртөө үүрсэн хүн амын зүүнийг баримтлагч хэсэг бүлэг хүмүүс одоо болтол тайвширч чадахгүйгээр үл барам Дэлхийн дайны үр дүнг дахин авч үзэхээр оролдоцгоож байна: тухайлбал, ялагчид дүрмийн дагуу байлдаагүй, өөр зэвсэг хэрэглэсэн, хар санаатай, эзэрхэг үйл ажиллагаа явуулсан, бусдын нутаг дэвсгэрийг булаан эзлэсэн, ингэснээр хэдэн арван сая энгийн номхон иргэдийн аминд хүрсэн гэдэг. Тэдний дүгнэлт ихээхэн эргэлзээтэй гэдэг нь илт: тухайлбал, ялагчид дүрмийн дагуу байлдаагүй, өөр зэр зэвсэг хэрэглэсэн, бусдын нутаг дэвсгэрийг булаан зэлэсэн г.м. Сахалин арал болон Курилийн цуваа арлууд Японд хамаарагдаж байсан гэжүү? Үгүй ээ. Тэдгээр арлуудыг оросын далайчид аль эрт нээсэн ба орос хэлтэй хүн ам суурьшиж байлаа. Оросын хувьд бүтэл муутай болсон орос-японы дайны (1904-1905) үр дүнд зарим нутаг дэвсгэр нь богино хугацаагаар Наран улсад очсон нь үнэн. Гэвч олон жилийн өмнө түүх Алс Дорнод дахь бүхий л асуудлыг шийдвэрлэчихсэн байсан юм. Гэсэн хэдий ч Японы өш хонзон өвөрлөсөн санаа өнөөдрийг хүртэл намдсангүй, ингэснээрээ энэ бүхэн аль эрт болоод өнгөрсөн, улс төрийн муухан сургамжийг санагдуулж байна. Оросын нутаг дэвсгэр болсон Өмнөд Курилийн арлуудыг авах гэсэн Японы шаардлага нь НҮБ-ын дүрмээр хүлээсэн үүрэгтэй нийцэхгүй байна гэж 2018 оны үр дүнгээр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурал дээр гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн билээ. Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны үр дүн өөрчлөгдөхгүй гэсэн нэгэн зүйл ангийг иш татсан байна. 

 

“Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг хүлээн зөвшөөрөх нь тулган шаардалт ч биш, урьдчилсан нөхцөл ч биш. Энэ бол орчин үеийн олон улсын тогтолцооны зайлшгүй хийгээд салшгүй хүчин зүйл мөн. НҮБ-ын гишүүн болмогц Япон улс НҮБ-ын дүрэмд гарын үсэг зурж түүнийг баталгаажуулсан байдаг, түүний 107 дахь зүйл ангид Дэлхийн хоёрдугаар дайны бүх үр дүн хөдөлбөргүй” хэмээн заасан байдаг гэж гадаад улс төрийн харилцааны тэргүүн тэмдэглэжээ. Тэрээр Орос улс япончуудыг өөрсдийн газар нутгийн маргааныг НҮБ-ын дүрэм, Сан-Францискогийн тунхаглал болон бусад олон баримт бичгүүдийн дагуу хүлээсэн үүрэгтэй уялдуулахыг уриалж байна гэж нэмж өгүүлсэн юм. Дипломатын хэлснээр “хойд газар нутаг” хэмээн нэрлэгдэх газар нутгийг буцаах тухай ямарч тохиролцоонд хүрээгүй болно. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Японтой хийсэн хэлэлцээр нь Курилийн арал дээр оршин суудаг оросуудад хор хөнөөл учруулах ёсгүй гэж батлан өгүүлжээ. Түүний хэлснээр Орос, Японы удирдагчид Владимир Путин, Шинзо Абэ нар “хоёр орны нард түмнүүдэд тохирсон томъёоллыг” эрэлхийлэх шийдэлд хүрчээ.

“Курилийн оршин суугчид болох манай иргэдийн ашиг сонирхолд ямар нэгэн хор учруулсан талаар ямарч яриа байж болохгүй”- хэмээн Песковын хэлснийг москвагийн сонин ч иш татсан байна. “Хоёр орон энх тайвны гэрээ хэлэлцээргүй байгаа нь учир утгагүй зүйл, энэ нь манай хоёр орны харилцааны хөгжлийг гацааж байна. Ийм учраас гэрээ байгуулах хэрэгтэй”, - гэж Песков нэмж өгүүлэв. ОХУ-тай энхийн гэрээ байгуулах талаар ярилцлагаа идэвхжүүлэхээр эрмэлзэж байна хэмээн Японы засгийн газар урьд нь мэдээлдэг байсаан. Ерөнхий сайд Шинзо Абэ энэ онд Москватай хийх харилцаанд шийдвэрлэх үе болж, энэ асуудалдцэг таьих саналтайгаа илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар өнгөрсөн оны 11-р сарын 14-нд Сингапурт уулзах үедээ 1956 оны Зөвлөлт-Японы хамтарсан тунхаглалын үндсэн дээр энхийн хэлэлцээр байгуулах асуудлаарх ярилцлагаа түргэвчлэхээр тохиролцжээ.

Японтой энхийн хэлэлцээр хийх асуудлыг шийдэх гол нөхцөл бол Ургах нарны орны зүгээс Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг хүлээн зөвшөөрөх явдал. “Энхийн хэлэлцээрийн асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг эрэлхийлэхэд гол нөхцөл нь Токио Дэлхийн хоёрдугаар дайны дүнг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх, тухайлбал өмнөд Курилийн арлууд дээрх манай улсын тусгаар тогтнолыг ч зөвшөөрөх ёстой”- гэж Смоленскийн талбайд онцлон тэмдэглэв. Энэ чиглэл дэх яриа хэлэлцээг түргэсгэх нь хийх хэлэлцээрийн зангилаа асуудлын нэг болно. Гадаад улс төрийн харилцааны тэргүүнүүд Сергей Лавров болон Таро Коно нар талуудын байр суурийг илтгэж хоёр орны төрийн тэргүүн Владимир Путин, Шинзо Абэнарын тавьсан зорилгодоо хүрэх үйл ажиллагааг үр дүнтэй урагшлуулах талаар санал солилцсон байна. Тэрчлэн хоёр талын болон олон улсын нэлээд асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна, тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээрийн дараагийн төлөвлөлт, худалдаа-эдийн засгийн болон өөр практик хамтын ажиллагааны хэтийн төлөв, олон улсын тавцан дээрх хамтын ажиллагаа, тэрчлэн дэлхийн болон бүс нутгийн чанартай асуудлууд ч багтаж байна. Гадаад хэргийн яаманд тэмдэглэснээр хэдийгээр энхийн хэлэлцээр байхгүй ч гэсэн хоёр орны хоорондох харилцаа идэвхтэй хөгжиж, гадаад улс төрийн болон батлан хамгаалах байгууллагуудын удирдлага тогтмол уулзалтууд зохион байгуулж, Оросын болон Японы “солбицлын” жилүүдийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа өсч, 400 гаруй арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. Энэхүү харилцааг зөвхөн энхийн хэлэлцээр байхгүй явдал л харлуулж байна. Энэ асуудалд ахиц гарсан нь Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Сингапурт АСЕАН-ы саммитын хүрээнд уулзаж 1956 оны зөвлөлт-японы тунхаглалын үндсэн дээр энхийн хэлэлцээр байгуулах тухай хэлэлцээрт тус дөхөм үзүүлэхээр тохиролцсон явдал байв.

Гэсэн хэдий ч Японы зүгээс Ази-Номхон далайн байлдааны үйл ажиллагааны бүсэд Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг хүлээн зөвшөөрөх нь тийм ч хялбар бус. 2019 онд Халх голд зөвлөлт-монголын цэрэг ялалт байгуулсны 80 жилийн ой тохионо. Тэр үед гурван сарын байлдааны үйл ажиллагааны үр дүнд японы цэргийн 65 мянган цэрэгтэй бүлэглэл бүрмөсөн бутцохигдсон билээ. Монголын газар нутгийг эзлэх гэсэн японы түрэмгийлэл бүтсэнгүй, ингээд ЗСБНХУ болон БНМАУ-ын зүгээс дахин цохилт ирэхээс эмзэглэн чимээгүй болсон юм. Гэвч Ази тивд Квантуны арми довтолгоогоо үргэлжлүүлж, Хятад, Солонгос, Вьетнам, Камбож, Сингапур, Филиппиний хэсгийг багтаасан томоохон газар нутгийг эзлэсэн байв. Японы цэргүүд Хятадад онцгой харгислал явуулж, янз бүрийн мэдээллээр үндсэндээ эгэл жирийн хүн ам болох 32-35 сая хүн тэдний гарт үрэгджээ. Тэр үед тархай бутархай Хятад улсад байлдах чадвартай арми байсангүй. Өнөөдрийг хүртэл  БНХАУ-ын олон иргэдийн хувьд “Нанкины хядлага” хэмээх холбоо үг уй гашуудал төрүүлсээр байна. 1937 оны эцэст тэр үеийн Нанкин хотноо зургаан сар хүрэхтэй үгүйтэй хугацаанд 400 шахам мянган энгийн номхон иргэд япон цэргүүдийн гарт амь алдсаны дотор хөгшчүүл, хүүхэд, эмэгтэйчүүд зонхилжээ. Хүмүүсийг үндсэндээ хүйтэн зэвсгээр хөнөөж, гудамжинд, гэр оронд нь, сүм хийдэд ч онц хэрцгийгээр хяддаг байв. Япончуудад ямарч эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Хятадын армийн үлдэгдлүүд ууланд бүгсэн байсан аж. Ийм нийтийг хамарсан аллага түүхэнд гарч байсангүй, энэ бол жинхэнэ хүйс тэмтэрсэн гэмт хэрэг байлаа.  Японы түрэмгийллийн бас нэгэн бузар асуудал бий. Энэ нь “731-р отряд” хэмээн нэрлэгддэг. 1967 онд «Хара-сёбо» хэвлэлийн газарт японы зохиолч Такаси Симамурийн ном хэвлэгдэн гарчээ. Наран улсын төлөөлөгч “Туршилтанд орсон гурван мянган хүмүүс” хэмээх номондоо “731-р отряд”-ын цэргийн албан хаагчдын хэргээр зохион байгуулагдсан Хабаровскийн шүүх ажиллагааны материалыг үндэслэн бичсэн бол 1974 онд японы бас нэгэн баримтат зохиолч Сэйдзабуро Ямадагийн «Тохо-сюппанся» хэвлэлийн газарт «Бактериологийн дайны бэлтгэл ажлын хэргээр явуулсан цэргийн шүүх ажиллагаа” гэдэг ном хэвлэгдэн гарчээ. «731-р бүлгийн» урьдач нь болох «Камогийн бүлэг» - ийн нууц. Хятадын зүүн хойд хэсэгт Сунгари мөрний баруун эрэг дээрх Харбин хотын ойролцоо “731-р отряд” суурьшин байрлажээ. Өнөөдөр Хэйлунцзян мужийн энэхүү гол хотод 2 сая 544 мянган хүн амьдран сууж байна.

1898 онд оросууд энэ хотыг босгож эхэлжээ. Энэ нь Дорнод - Хятадын төмөр замыг (ДХТЗ – Дорнод Хятадын төмөр замыг 1897-1903 онд оросууд барьж байгуулсан ба 1924-1935 онд  ЗСБНХУ болон БНХАУ-ын хамтарсан удирдлагатай байжээ). Харбин хотыг ийнхүү бат бөх сүндэрлүүлжээ. Энэ хотын гудамжнуудадевроп хэлбэрийн барилгууд сүндэрлэн босчээ. Японд харъяалагдаж байсан Өмнөд-Манжуурын төмөр замын дагуух Лютяогоу-д японы тагнуулын өдөөн турхиралтаар 1931 оны 9 сард  дэлбэрэлтээр эхлэсэн манжуурын мөргөлдөөн (9-р сарын 18-ны үдшийн 10 цагт (зохиогчийн мэдээлэл дагуу, одоо энэ газрыг «Лютяоху» хэмээн нэрлэх болжээ) хэмээн нэрлэгддэг энэхүү Японы өдөөн хатгалгын үр дүнд Харбин хотын хувь заяа тэс өөрчлөгджээ. Дэлбэрэлтээс хойш нэг цагийн дараа Шэньянд байрласан японы цэргийн ангиуд ойролцоо байрлаж буй хятадын цэргийн хуаран руу дайрчээ. Тэр шөнөдөө япон цэргүүд Чанчун, Сыпингай, Гунчжулин болон бусад хотууд дахь хятадын хуаран руу довтолжээ. Ийнхүү Японы Манжуурын түрэмгийлэн эзлэлт эхлэжээ. Энэхүү шалтагийг ашиглан Японы Квантуны армиэртнээс төлөвлөсөн өмнөд Манжуурыг эзлэхээр өргөн хүрээтэй түрэмгийлэл өрнүүлэв.

Мүгдэнг эзэлсэн Квантуны арми фронтын шугамыг ихэсгэж болохгүй гэсэн тэр үеийн Вакацукийн засгийн газрын шийдвэрийг үл тоон булаан эзлэлтээ түргэн гэгч өргөсгөж Гирин хот, Ляодуны хойгоос баруун тийш орших Цицикараас Циньжоу хүртэлх районыг эзлэн авчээ. 1932 оны 3 сар гэхэд тоглоомын засгийн газар бүхий Манж-го улс бүрэлдэн тогтсон байв. Эдгээр үйл явдлын явцад Харбин хот Квантуны армийн гарт оржээ. Тэр жилүүдэд тэнд нэлээд олон тооны дүрэвсэн цагаан цэргүүд байсан ба Алс Дорнод дахь Зөвлөлт засгийг эсэргүүцсэн тархай бутархай бүлэглэлүүдийн үйл ажиллагааг зохицуулах штаб ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл Харбинд тэр жилүүдэд Оросын гаралтай олон хүн амь зууж байсан аж. Засаг захиргааны хувьд Харбин нь Дэлхийн хоёрдугаар дайныг дуустал Бинцян мужийн гол хот гэж албан ёсоор тооцогдож байв. Хожим нь Квантуны армийн Усан хангамж болон урьдчилан сэргийлэх газрын гол бааз (ер нь Исийн отряд хэмээн нэрлэгддэг) гэж нэрлэгдсэн бактериологийн дайныг бэлтгэн явуулах эрдэм шинжилгээний нууц төв 1933 онд Харбинд байрлах болжээ. Энэ ангийн нууц зорилгыг нуун дарагдуулахын тулд эхлээд “Камогийн отряд” (Камо – Япон дахь хүн ам суурьшдаг цэг). Уншигчдын анхаарлыг энэхүү нэрэнд хандуулъя. Эндээс энэхүү отрядыг байгуулах түүхийг ойлгох сэжим гарч байгаа юм.

Эхлээд Харбинаас зүүн өмнө, Бэйиньхэ-д байрлаж байсан “Камогийн отряд” нь 1938 он гэхэд томоохон хэмжээний нууц анги болон хувирсан байлаа. Мөн оны зургаадугаар сарын 13-нд Харбинаас урагш ойролцоогоор 20 км-ийн алсад орших Бинцян мужийн Пинфан хэмээн нэрлэгдэж байсан тосгоны ойролцоох газар нутгийг Квантуны армийн цэргийн онцгой бүс хэмээн зарлажээ. “Манжуурын 731-р отряд”-ын байрлаж байсан газар нутгийн тухайд өнөөдрийн байдлаар янз бүрийн хувилбарууд бий. Үнэн хэрэгтээ бол тэрээр Пинфаны районд Саньтунь, Сытунь, Утунь тосгодын хооронд оршдог байжээ. Талууд нь ойролцоогоор бараг 6 км, квадрат дөрвөлжин хэлбэр бүхий ийм том цэргийн бүсэд цэргийн барилга байгууламж барих ажил эхлэжээ. Нисэх онгоцны буудал, бараг гурван мянган хүн байрлах хэд хэдэн орон сууц, цахилгаан станц, төмөр замын салбар, сургалтын төвийн байр, 80-100 хүн багтах шорон, том жижиг олон тооны лабораториуд, морин дасгалын талбай, том гэгчийн лекцийн заал, цэнгэлдэх хүрээлэн, синто шашны хийд ч баригджээ. Жил гаруйхан хугацаанд энэ бүхнийг барьсан аж.

Энэ бол нүх, өндөр хүчдэл гүйлгэсэн хатгуур төмөр утас бүхий хашаагаар хүрээлэгдсэн том гэгчийн цэргийн байгууламж. “Камогийн отряд” 1939 онд энд суурьших болжээ. Энэхүү дахин байршилт  хэдэнтээ үргэлжилсэн учир тодорхой он сар өдөр ч тодорхойгүй хоцорчээ. Энд “Камогийн отряд”-ыг заримдаа “Тогогийн отряд” (Того Хэйхатиро – японы адмирал) гэж нэрлэж байв. “Манжуурын 731-р отряд” гэх нууц түлхүүртэй нэрийг Халх голын үйл явдал болсноос хойш хоёр жилийн дараа, 1941 оны 8-р сард авчээ. (1939 оны 5-р сарын 11-нд японы цэрэг БНМАУ-ын нутаг дэвсгэр дэх Халх голын районд халдан довтолжээ. Япон улс энд 75 мянган хүнтэй армиа төвлөрүүлсэн байлаа. Мөн оны 8-р сарын 31 гэхэд Зөвлөлт-Монголын цэрэгт японы арми бүрмөсөн бутцохигджээ).

Харбинаас урагшаа 20 км-т байрлах энэхүү цэргийн төхөөрөмжийн цогцолборын дотор чухам юу болсон, ямар “эрдэм шинжилгээний судалгаа” явагдажбайв? Тэр үед энэ нь цэргийн дээд зэргийн нууцлалын юу ч үл нэвтрэх хөшигний ард нуугдмал байлаа. “731-р отрядад” өөрийн гэсэн сөнөөгч нисэх хүчин байсан ба “отрядын нутаг дэвсгэр дээгүүр зөвшөөрөлгүй ниссэн өөрийн армид хамаарал бүхий дурын нисэгч аппаратыг ч сөнөөнө” гэсэн дүрэмтэй байжээ. 1949 оны 12-р сард Хабаровск хотод Монгол, Солонгос, Вьетнам, Камбож, Лаос, Филиппины эзлэгдсэн нутаг дэвсгэрт бактериологийн зэвсэг бэлтгэж хэрэглэсэн хэрэгтнүүд болох японы армийн цэргийн албан хаагчдын хэргийг шүүх үйл ажиллагааны явцад энэхүү хөшигний зах нээгдэв. Квантуны армийн ангиудыг урьдчилан сэргийлэх болон усан хангамжийн удирдах газрын гол баазын тухай ерөнхий төсөөллийг товч тоймд өгүүлдэг (өөрийн номын нэгдүгээр хэсэгт зохиогч “Квантуны армийн ангиудыг урьдчилан сэргийлэх болон усан хангамжийн удирдах газрын гол бааз –“Манжуурын 731-р отрядын” Товч тоймоос ишлэсэн байна. Гэвч хожим нь энэ номонд авч үзсэн баримт бичгүүдээр сэргээн босгосон Квантуны армийн ангиудыг урьдчилан сэргийлэх болон усан хангамжийн удирдах газрын гол баазын тухай Тодорхой тоймыг гарган авч чаджээ). Зохиогч “Үхлийн чингэлэг” роман дээр ажиллах үедээ тэрхүү тоймыг хадгалж чадсан отрядын хэдэн албан хаагчтай уулзаж амжжээ. Отрядын бүтэц, байрлал, салбаруудын нэр, тэдгээрийн ажлын агуулгыг харуулсан энэхүү тойм анх удаа хэвлэгджээ.

Тарчлаан зовоох тамын аргууд. Квантуны армийн “Олзныхныг байцаах үндсэн дүрэм”-д тамлах аргын талаар доорх зүйлийг өгүүлжээ. Бие бялдрын зовлонд хүргэсэн тамлал нь үнэн мэдүүлэг өгөхөөс өөр зовлон шаналалаас ангижрах арга зам байхгүй гэсэн тийм хэлбэрээр үргэлжлэх ёстой ажээ. Тарчлаан зовоох нь хурдны үүднээс ашигтай, зоригийн тэвчээр муутай хүмүүсийг харьцангуй хурдан үнэн зөв мэдүүлэг өгөхийг шаарддаг, гэхдээ зовлонгоос ангижрахын тулд юмуу байцаалт авч буй хүнд тал засах үүднээс байцаалт өгч буй этгээд үнэнийг гуйвуулж мэдэх аюултай. Зоригийн тэвчээр ихтэй хүмүүсийн хувьд эсэргүүцэх эр зоригийг нь нэмэгдүүлж, байцаалтын дараа эзэнт улсын эсрэг уур хилэнг нь үлдээдэг. Оросуудын хувьд онцгой анхаарал хандуулах ёстой. Тэдний олонх нь япончуудыг үзэн яддаг, ийм учраас тэдэнд онцгой арга хэмжээ хэрэглэвэл зохино. Зориг муутай хүмүүсийн хувьд тамлан зовоолтыг дараах тохиолдолд хэрэглэдэг. Гэрчлэх баримт байгаа үед байцаагдагч этгээд үнэнээ хэлэхгүй байгаа үед тамлан зовоолтыг хэрэглэснээр илэн далангүй үнэнээ ярих болно гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тамлан зовоох аргууд нь хэрэглэхэд хялбархан, шарх сорви үлдэхээргүй байх шаардлагатай...Амь насанд нь аюул тохиолдож болохуйц тийм тохиолдолд байцаалт өгч буй этгээдэд хор хөнөөл учруулсан ч гэсэн байцаалтыг үргэлжлүүлэх бололцоог хэвээр үлдээвэл зохино. Хэрэв энд өгүүлсэн зүйлийг товчоор хэлбэл, тамлан зовоолт нь давын өмнө харгис хэрцгий бус, гэхдээ удаан, их зовлон шаналалд унагасан, ямарч ул мөр үлдээхгүй байхаар хэрэглэхэд хялбар байх ёстой ажээ: шаардлагатай тохиолдолд тамлалтыг үргэлжлүүлэн “Чи одоохон үхэх болно” гэсэн санааг төрүүлэх тийм үед ул мөр үлдэхвий гэдэгт анхаарлаа хандуулахгүй байвал зохино. Өөр үгээр хэлбэл, хэрвээ хэрэгтэй гэж үзвэл юу дуртайгаа хий гэж дүрэмд заасан нь бий. Дүрэмд тамлан зовоолтын хэд хэдэн хэлбэрийг дурджээ. Эгц, хөдөлгөөнгүй суухыг шаардана. Хуруунуудын завсар тус бүрээр нэг нэг харандаа шургуулан хуруунуудын үзүүрийг нарийн олсоор холбож, хуруунуудаа хөдөлгөхийг шаардана. Байцаагдагчийг нуруугаар нь хэвтүүлэн (хөлийг нь арай дээр байлгахыг зөвлөдөг), хамар болон ам руу нь ус дусаадаг. Байцаагдагчийг хажуугаар нь хэвтүүлэн түүн дээр шагай тавиад дэвслэнэ. Байцаагдагчийг эгцээрээ зогсож чадахааргүй тийм өндөрт байрлах тавиурын доор зогсооно. Хэрвээ байцаагдагчийг санамсаргүй байдлаар шархдуулсан бол ерөнхий нөхцөл байдал, эх орны ашиг тусыг бодолцон, өөртөө хариуцлага хүлээн шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай.  

Энэ бүхэн бол Квантуны армийн харгис цагдаагийн хэрэглэж байсан тамлан зовоолтын арга зүйн хялбарчилсан сургалтын дөнгөж оршил, эхлэл төдий юм. Хэрэв байцаагдагчид гэмтэл учруулсан бол японы армийн сонирхолын үүднээс “шийдвэртэй арга хэмжээ авсугай”. Алаад өг! Үхэгсэд юм ярьдаггүй. Энэхүү эцсийн тохиолдолд л “731 - р отряд” руу илгээх нь хамааралтай. Тамлал хэрэглэсний үр дүнд мэдүүлэг авах үед эдгээр мэдүүлэг нь зовлонгоос ангижрах эрмэлзлэлд автсан, байцаагчийн сэтгэлд нийцүүлсэн эсэхийг шалгах хэрэгтэй: ийм тохиолдолд мэдүүлгийн үнэн зөв эсэхэд ямар нэгэн баталгаа шаардлагатай. Тамлан зовоолт хэрэглэсэн талаар үүнд хамааралтай хүмүүсээс өөр хэн ч мэдэх ёсгүй. Энэ талаар бусад олзныхон ямарч тохиолдолд мэдэх ёсгүй. Хашгирах чимээ дуулдахааргүй байлгахын тулд зохих арга хэмжээг авах нь чухал. Иймээс тамлан зовоолтын үеэр амыг нь үдэх шаардлагатай. “Үндсэн дүрэм”-д цааш нь олзныхны төрх байдлын талаар өгүүлдэг. Байцаалтын үеэр байцаагдагчийн нүүрний өнгө, хувирлыг анхааралтай ажиглаж, түүний байдал, нүдний хөдөлгөөн, дуу хоолойны өнгөний өөрчлөлт, уруулын хөдөлгөөн болон түүний төрх байдлын өчүүхэн төдий илрэлүүдийг ч анхаарч, түүний үгэнд төдийгүй, бодол санааных нь өөр илрэлд ч гярхай байх учиртай. Уур хилэн, уйтгар гуниг, сэтгэл ханамж, айдас түгшүүр зэрэг сэтгэл хөдлөлийн үндсэн дээр байцаагдагчийн зүгээс гарах хууран мэхлэх оролдлогыг таамаглаж сурах хэрэгтэй. Цангаж байгаадаа гомдоллох, ус өгөхийг гуйх нь ихэнх тохиолдолд хүлээн зөвшөөрч буй байдлын илэрхийлэл болохыг гэрчилдэг. Байцаагдагчийн нүүрний хөдөлгөөн болон төрх байдлыг маш хатуу хянах шаардлагатай.Түүний мэдүүлэгт мөрдөгчийн зүгээс байцаагдагчийн байдлыг тааж мэдэх гэсэн оролдлого ихэвчлэн тэрээр худлаа ярьж буйн баталгаа болдог. “Олзныхныг байцаах үндсэн дүрэм” ийм байна. Түүнийг ийнхүү нарийн нягт боловсруулсан нь Квантуны армийн харгис цагдаагийн баялаг туршлагатайг харуулж байна. Энэ талаар мэддэг хэнийг ч гэсэн айдас хүйдэст автуулах нь  тодорхой.

            «Акахата» (Японы Коммунист намын төв хэвлэл)сонины ням гарагийн дугааруудад «Үхлийн чингэлэг» роман нийтлэгдэж байх үеэр уг номын зохиогч бактериологийн дайнд бэлтгэх, явуулах зорилгоор японы армийн зохион байгуулсан «Манжуурын 731-р отряд»-ын олон албан хаагчидтай уулзаж амжжээ. Иймэрхүү зорилготой ангиудаас дэлхийд хамгийн том нь болох энэ отрядад Японы нэрд гарсан эмч нар, эрдэмтэд цугларч гурван мянган олзны хүмүүс дээр хүнлэг бус туршилтууд хийж, бактериологийн зэвсгийг бөөнөөр үйлдвэрлэж байжээ.Өнөөдөр энэхүү үйлдвэрлэлийн технологийг АНУ-ын арми зээлдэн авч бактериологийн зэвсэг боловсруулж, үйлдвэрлэх ажил эрхэлдэг химийн цэргийн анги нэгтгэлүүдийн ажлын үндэс нь болжээ. Дашрамд өгүүлэхэд Азийн нэгэн орны цэргийн тагнуулын олсон мэдээллээр дайны дараа үед америкийн бичил биологичид японы “мэргэжил нэгтнүүдээсээ” хол давжээ. Тэд 1950 онд Солонгосын хойгт болсон цэргийн үйл ажиллагааны үеэр солонгосын босогчдын эсрэг тэмцэлд нянгийн боловсронгуй өсгөвөр ашиглаж байжээ.Солонгос үндэстэн хүмүүс дээр энэхүү хэрцгий туршилтыг хийсэн тухай хятадын цэргийн тагнуулд тодорхой болсон ажээ. «731-р отряд»-ын тухай баримтат материалуудын хувьд гэвэл дайны эцсээр санаатайгаар устгасан ч байж болно, гэвч одоо түүхэн дэх энэхүү цагаан толбо аажим аажмаар өөрийн аймшигт үнэнийг дэлгэж байна. Тус отрядын албан хаагчидтай зохиогчийн хийсэн уулзалтууд түүний үнэн нүүр царайг харах боломж олгосон байна. «731-р отряд» бол японы милитаризмын аймшигт, хэрцгий үйлдлийн эхлэл болжээ. Тэрээр анагаах ухаан, биологийн шинжлэх ухааны ололтыг олон улсын эрхээр хориглосон бактериологийн зэвсэг болгон хувиргасан төдийгүй, түүнийг хэрэглэж байсан ажээ. Отрядын албан хаагчид байсан хүмүүс өөрсдийн намтрын эдгээр баримтыг нууцлан хадгалахыг эрмэлздэг байв. Тэдний дотор дайны дараа ч гэсэн өөрийгөө ямар нэг хэлбэрээр илрүүлэхгүй гэж хичээн нууцлагхан амьдарч ирсэн хүмүүс ч олон байж. Дайн гэгч өөрөө зэрлэг балмад явдал, тэр үед хүнлэг бус, хориотой бактериологийн дайны төлөө ажиллаж байсан хүмүүсийн хувьд бүхий л үйлдсэн хэргийнхээ дараа амь зуух гэдэг бол мэдээж амаргүй ээ. Харин эдгээр баримтуудыг ил тод болгох ёстой. Түүхэнд цагаан толбонуудыг үлдээж болохгүй. Зохиогч иймэрхүү тууштай ятгалгыг ихээхэн хүч гарган явуулснаар отрядын албан хаагчдын амыг нээлгэж сая чаджээ. Эхлээд тэднээс олж авсан мэдээллээ “Үхлийн чингэлэг” романд ашиглахыг хүсч байлаа. Гэвч «731-р отряд»-ын талаарх бодит үнэн романы хүрээнд багтахгүй байлаа. Ингээд зохиогч романд шаардагдах бүхий л зүйлийг нэмж чимэлгүйгээр, тааж дүгнэлгүйгээр сонссон бүхнээ тэмдэглэж авах шаардлагатайг ухаарчээ. Романд өргөст торны цаана японы армийн гарт орсон цэргийн олзлогсод, энгийн иргэдийг хэрхэн хүнлэг бус харгис хэрцгийгээр яргалж байсан тухай тодорхой өгүүлдэг. Тухайлбал, тахлын бөөсөөр дүүргэсэн бөмбөгийг хэсэг бүлэг хүмүүс дээр турших юмуу, дулааныг 20-1000 хэм хүртэл аажмаар нэмэгдүүлэн хүүхэд, өвгөдийг амьдаар нь шатаадаг байжээ. Чингэхдээ хүмүүсийн санаанд багтамгүй зовлон шаналалыг самбаачлан журналд тэмдэглэн, кино хальсанд буулгадаг байжээ. «731-р отряд»-ын нууц лабораториудад янз бүрийн хор туршдаг байж, тухайлбал, хүмүүсийг хортой мөөг идэхийг шаардаж, могойн хор болон хордуулсан хархны хазалт хүний организмд хэрхэн үйлчилж буйг судалдаг байв. Алуурчин-эмч нарын хамгийн аймшигт «амжилт» бол хачгийг вирусээр халдварлуулсан явдал байлаа. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, «731-р отряд» -ыг устгасны дараа халдварт хачиг Алс Дорнодын тайгад тархаж эхлэсэн ба нутгийн иргэдийг хүнд өвчинд нэрвэжээ. Зөвлөлтийн эрдэмтэд үхэл тээгч энэ шавжны эсрэг вакциныг гарган авч чаджээ. Гэхдээ түүнийг гаргаж авахад цаг хугацаа улирч, мянга мянган энгийн номхон иргэд үхэж үрэгдэх юмуу төв мэдрэлийн тогтолцоо нь хүндээр гэмтдэг байлаа.

«731-р отряд»-ын маш нууц хавтсанд алуурчин-нян гэгдэх судалгааны тухай баримт бичгүүд байдаг байж. Бактериологийн хүчирхэг зэвсэг зохион бүтээх асуудал дээр ажилласан японы цэргийн эрдэмтдийг 1949 онд Хабаровскт шүүх ажиллагааны үеэр тэднийг энэхүү аюултай судалгаагаар хичнээн хол явсныг нь тодруулсан юм. Хүмүүс дээр хийсэн аймшигт туршилтийн үеэр алдаж онох аргаар янз бүрийн нянгийн болон хавдрын өвчлөлд хүргэдэг тийм тарилгуудыг хийдэг байжээ. Цэргийн зорилгоор дараа нь хэрэглэхээр нянгийн өсгөвөрүүдийг нягт нямбай гэгч нь хадгалдаг байв. «Үйлдвэрлэлийн туршилт»-ыг шууд лагерь дотор янз бүрийн нас, хүйсний орос, украин, солонгос, вьетнам, хятад хүмүүс дээр явуулдаг. “Үхлийн тарилга” хэрхэн үйлчилж буйг кино хальсанд буулган, баримт бичигт тэмдэглэдэг байв. Аймшигт туршилтын хохирогчоор хүмүүс  төдийгүй, мал ч бас өртдөг байв. Япончууд Тувагийн нутаг дэвсгэрт нэвтрэн орж ирээд малыг халдварлуулан, хэрхэн үхэхийг нь ажигладаг байжээ. Олон жилийн дараа,  «731-р отряд»-ын амьд үлдсэн зарим гишүүд жуулчдны журмаар Тува-д ирэхдээ малын булш сонирхож, тэндээс хөрс, усны дээж авч байсан аж. Яах гэж? Мэдээж, малын эдэн дээрх хорны үйлчлэлийн талаарх мэдээлэл олохын тулд гэдэг нь тодорхой. Хүйтэн дайн дууссаныг зарласан Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын буудлага тэртээ он жилүүдэд нижигнээд өнгөрсөн хэдий ч самурайн үлдэгдлүүд өөрсдийн зэвсгээ тавихгүй байна. Үүнийг хүсэхгүй байгаа нь ч харагдаж байна.  Японы эрх дархтнууд ЗСБНХУ-ын хууль ёсны залгамжлагч нь болох ОХУ-тай ямар нэгэн нөхцөлгүйгээр энхийн гэрээ байгуулах илт хүсэлгүй байгааг өөр юугаар тайлбарлах вэ? Тэгвэл энхийн хэлэлцээр нь зөвхөн японы хууль ёсны гэх Курилийн цуваа арлуудыг сольж авах гэсэн зүйл бүүрч бишээ. Цаг хугацаа уртсан үргэлжлэнэ, магад ч үгүй, энхийн гэрээнд гарын үсэг зурснаар Квантуны армийг Ази-Номхон далайн байлдааны үйл ажиллагааны бүсэд бүрмөсөн бутцохиж, Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг болон «731-р отряд»-ын аймшигт заналхийллийг 74 жилийн хойно хүлээн зөвшөөрөх болно гэсэн болгоомжлол ч бий. Дэлхийн зах зээлд электрон бараа, машин үйлдвэрлэлийн шинэхэн ололтуудыг нийлүүлдэг өнөөгийн “өндөр соёл иргэншилт Япон” улсын хувьд энэ бол ердөө гутамшиг, хаашаа ч зугатах, хаашаа ч нуугдах аргагүй өнгөрсөн түүхийн бараан сүүдэр юм. Харин өнөөгийн япон залуус өвөг дээдсийнхээ нүд рүү хэрхэн харж тэдний өвөг дээдэс өөр үндэстний хүмүүсийг мал нядалгааны газар лугаа хэрчиж байсныг мэдэх болно: «Номхон далайд агуу их эзэнт улс» байгуулах гэсэн утга учиргүй, ухаангүй үзэл санааны төлөө өрөвдөх сэтгэлгүйгээр бүхэл бүтэн хотуудыг устгаж байлаа; хятад, монгол, казах, вьетнам, солонгос, орос, тува болон бусад үндэстнүүдийн төлөөллүүд дээр аймшигт туршилтаа явуулж байсан уу? Энэ бол маш хөндүүр асуудал. 2014 онд Монголын цэргийн түүхч, профессор, хурандаа С.Ганболд Халх голын 75 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээ-практикийн бага хурлын үеэр японы цэрэг армийн үйлдэл, ялангуяа «731-р отряд»-ын үйл ажиллагааг зөвтгөх ямарч аргагүй хэмээн хэлсэн байдаг. Байлдааны талбар дээрх тулалдаан бол цэргүүдийн хувь тавилан, харин энгийн номхон хүн амыг нийтээр нь хүйс тэмтрэх, ямар ч хамаагүй үнээр ялалтанд хүрэх гэдэг бол бөөнөөр нь устгах гэмт хэрэг. Тэр үеэр монголын эрдэмтэд 1939, 1945 онуудад зөвлөлт, монголын цэргүүд, цэргийн дарга нар хэрхэн эрэлхэгээр байлдаж байсан тухай баялаг материал цуглуулсан байлаа. Тэд мөр зэрэгцэн японы милитаризм хэмээх харгис, заналт дайсны эсрэг сөрөн зогссон билээ. Олон жилийн дараа японы хуурамч судлаачид бүхнийг буруугаар мушгин гуйвуулж, зөвлөлтийн цэргүүд жирийн иргэдийн эсрэг химийн болон бактериологийн зэвсэг хэрэглэсэн мэтээр буруутгаж буй нь дургүйцлийг төрүүлсэн баримт болж байна. Энэ бол худал, энэ бол түүхийг хуурамчаар гуйвуулсан хэрэг, түүний эсрэг 1939, 1945 онууд шиг хамтран сөрөн зогсох хэрэгтэй.

Орос хэлнээс орчуулсан Хиргис Г.Төрмөнх

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 5 =

Create Account



Log In Your Account